Арваннэгдүгээр сарын 04-ний өдөр /2022.11.04/ Д овогтой Б гэх 16 настай охин гэрээсээ хог хаяхаар гараад сураггүй алга болсон хэрэг гарсан билээ.
Улмаар цагдаагийн байгууллагаас тухайн охиныг эрэн сурвалжилж, Төв аймгийн Мөнгөнморьт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын зааг нутаг Минжийн хангай орчмын уул руу самар түүхээр явсан болохыг олж тогтоогдоосон бөгөөд эрэн хайх ажиллагааг зогсоосон юм.
Тэгвэл Д.Б-г уулнаас буулгаж, ар гэрт нь хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулж байгаа эсэхийг цагдаагийн байгууллагын эх сурвалжаас тодруулахад "Цагдаагийн байгууллагаас эрэн хайх баг гаргаж, Түнхэл тосгонд ажиллаж байна. Эрэн хайх багийнхан уул руу гарсан. Тэдний байж болзошгүй газар нь их хэмжээний цас орсон, бартаа саад, шавар намаг ихтэй том голууд гаталдаг. Түнхэл сумаас 160 орчим км зайтай хөвчид байрлалтай учир хэзээ очиж, бууж ирэхийг хэлэх боломжгүй. Эрэн хайх багийнхан том оврын автомашинаар уул руу гарсан. Охиныг уулнаас буулгаж, ар гэрт нь хүлээлгэн өгнө" гэлээ.