Д.Сумъяабазарын "орон сууцны дэмжлэг" үзүүлсэн Ч.Хурцын хүүхдүүд ашигт малтмал, хайгуулын болоод өмгөөллийн компанитай аж

Д.Сумъяабазарын "орон сууцны дэмжлэг" үзүүлсэн Ч.Хурцын хүүхдүүд ашигт малтмал, хайгуулын болоод өмгөөллийн компанитай аж

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар энэ сарын 4 /2022.11.04/-ий өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Уул уурхай-Геологийн ухааны доктор, сайд асан Ч.Хурцад "орон сууцанд хамруулах батламж"-ийг түлхүүрийн хамт гардуулж өгсөн билээ.

Ингэхдээ хотын дарга Д.Сумъяабазар "Ардын хувьсгалын 101, нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ой"-г тохиолдуулан улс, нийслэлийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан, хичээл зүтгэл гарган ажилласан хэмээн тодорхойлж, тус байрны батламжийг гардуулан өгсөн байдаг.

Харин олон нийтийн зүгээр геологич Ч.Хурцад орон сууц өгсөн нь “нүдээ олсонгүй”, “Үнэхээр Ч.Хурц орон сууцны дэмжлэг авах хэмжээнд амьдардаг уу, түүний оронд зорилтод бүлгийн иргэндээ олгох ёстой байсан” хэмээн шүүмжилж байна. Тэгвэл сайд асан Ч.Хурц нь орон сууцны дэмжлэг авах хэмжээнд амьдардаг уу, нийслэл орон сууцны дэмжлэгийг ямар иргэдэд олгодог вэ гэх асуултад хариулт эрэв.

Ч.Хурцад орон сууцны дэмжлэг үзүүлэх үеийн гэрэл зураг. 2022.11.04

-ОРОН СУУЦНЫ ДЭМЖЛЭГ АВСАН Ч.ХУРЦЫН ОХИН 1,3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ-

Ч.Хурц нь орон сууцны батламж, түлхүүрийн хамт гардаж авах үеэр төрсөн охин Х.Оюунцэцэгийн хамт ирсэн байсан юм. Тиймээс түүний охины талаарх мэдээллийг сонирхож үзлээ. Тэрбээр Монголын газрын тос боловсруулах үйлдвэрт Эрх зүй захиргааны албаны даргын албыг хашиж байсан нэгэн аж.  Энэ ч утгаараа Х.Оюунцэцэг нь хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг байжээ.

Тус мэдээллээс үзэхэд Ч.Хурцын охин нь өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг "МонЛекс" ХХК, ашигт малтмал, хайгуулын "РичМөнх" ХХК, "Эрдэнэс Таван толгой" ХК, Гурил будаа, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны "Мирас Импекс" ХХК-ийг гаднын хөрөнгө оруулагч болон Хурцын Очбилэг, Хурцын Эрдэмбилэгт нарын хамт хувьцаа эзэмшдэг гэжээ. 

Мөн нийтийн орон сууц хоёр, үйлчилгээтэй зориулалттай барилга байгууламж нэг, дулаан зогсоол, гэр тус бүр нэг нийт 1 тэрбум 350 сая төгрөгийн үнэ бүхий барилга байгууламжтай хэмээсэн байна. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Ч.Хурцын охины хөрөнгө орлогын мэдүүлэг

Х.Оюунцэцэг нь Шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн бөгөөд 2016 оны УИХ-ын сонгуулийн 58 дугаар тойрогт МАХН-аас нэр дэвшиж байжээ. Товчхондоо Ч.Хурц нь нийслэлээс орон сууцны дэмжлэг авах хэмжээний биш гэдэг нь эдгээр мэдээллээс харагдаж байгаа юм. Харин Улаанбаатар хотын "Орон сууцны сан"-аас төрийн албан хаагч, зорилтод бүлгийн иргэдэд орон сууцны дэмжлэг үзүүлэх журамтай аж. 




Өнөөдөр хонь өдөр

11 цагийн өмнө