ШУУРХАЙ: БНСУ-д очсон Монгол Улсын иргэн сураггүй алга болоод 11 хоносон тул эрэн хайж эхэлжээ

ШУУРХАЙ: БНСУ-д очсон Монгол Улсын иргэн сураггүй алга болоод 11 хоносон тул эрэн хайж эхэлжээ

Энэ сарын 09 /2022.11.09/-ний өдөр БНСУ-ын Кёнгиду Асан Хёндэ эмнэлэг болон Унян унчонь ёг орчмоос Монгол Улсын иргэн М.Батболд нь сураггүй алга болсон хэрэг гарчээ.

Тодруулбал, тэрээр БНСУ-д ор сураггүй алга болоод өнөөдрийн байдлаар 11 хонож байгаа бөгөөд тус улсын цагдаагийн байгууллагад ар гэрийнхэн нь хандсан боловч, Солонгосын хуулийн байгууллага эрлийн ажиллагааг доривтой хийж өгөхгүй байгаа аж. Иргэн М.Батболдын хувьд БНСУ-д очоод удаагүй, солонгос хэл мэдэхгүй бөгөөд ямар нэгэн бичиг баримтгүй алга болсон юм байна. Бид энэ талаар тодруулан эргэн мэдээлэх болно.

М.Батболд