УИХ-ын гишүүд уригдан оролцож өрөөгөө танилцуулдаг "Гишүүний өрөөнд" нэвтрүүлгийн энэ дугаарт УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуяг уригдан оролцлоо. Түүний хувьд Архангай аймгийн Тариат сумын харьяат бөгөөд 2020 оны сонгуульд нийслэлийн Баянгол дүүргээс сонгогдон УИХ-д ажиллаж байгаа юм.
Х.Ганхуяг гишүүний өрөө Төрийн ордны гурван давхарт байрлаж байна. Түүний өрөөний цонхоор ордны баруун тал бүхэлдээ харагддаг учраас жагсаал, цуглаан хийж буй хүмүүсийн тухай мэдээллийг хамгийн эхэнд авдаг аж.
Тэрбээр өнгөрсөн жил Боловсролын багц хуулийн ажлын хэсэгт ажиллахын зэрэгцээ Зөвшөөрлийн хуулийг батлуулсан юм. Зөвшөөрлийн хуулиар 5000 гаруй үсэг бүхий 1600 зөвшөөрлийг цөөлж төрийн хүнд суртлыг багасгаж чадсан байна. Түүний санаачилсан хуулийн төслүүд болон тойрогтоо хийж хэрэгжүүлсэн ажлын талаар "Гишүүний өрөөнд" нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй. Тэрбээр багын хобби болох сагсан бөмбөгийн спортоо одоо ч орхилгүй тоглож буй бөгөөд Монголын 3Х3 багийг найз нөхдийн хамтаар санхүүжүүлдэг аж.
НЭВТРҮҮЛЭГ ҮЗЭХ: