Энэ арваннэгдүгээр сарын 16-ны өдрөөс хойш жүжигчин О нь сураггүй алга болж ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад хандсаны дагуу эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн талаар мэдээлсэн.
Тодруулбал, тус өдөр БЗД-ийн хоёрдугаар хороо нь дахь *** тоот гэрээсээ гараад сураггүй болсон гэж байсан юм. Тэгвэл тус жүжигчин өнөөдөр телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр хөтлөгч хийсэн бөгөөд дөрвөн хоног гэртээ очоогүй тул ар гэрийн зүгээс холбогдох байгууллагат дуудлага мэдээлэл өгсөн байжээ. Энэ талаар ЦЕГ-аас, “Дуудлага мэдээллийн дагуу эрэн хайх ажил явуулсан нь үнэн. Олдсон. Материалжуулах ажил үргэлжилж байна" гэжээ.