ЦЕГ: Самарт явсан гэх 16 настай охины байршлыг тогтоосон. Цаг уурын нөхцөлөөс болж буулгах ажил удаашралтай байна

ЦЕГ: Самарт явсан гэх 16 настай охины байршлыг тогтоосон. Цаг уурын нөхцөлөөс болж буулгах ажил удаашралтай байна

Энэ арванэгдүгээр сарын 04-ний өдөр /2022.11.04/ Д овогтой Б гэх 16 настай охин гэрээсээ хог хаяхаар гараад сураггүй алга болсон хэрэг гарсан.

Түүний талаар арваннэгдүгээр сарын 18 /2022.11.18/-ны өдөр Цагдаагийн байгууллагаас “Дархан-Уул аймгаас алга болсон охин хамаарал бүхий этгээдтэйгээ хамт самарт явсан байсан нь тогтоогдсон, охин олдсон” гэж мэдээлсэн билээ. Гэвч охины ар гэрийнхний зүгээс цагдаагийн мэдээг үгүйсгэж “Охин одоо хүртэл гэртээ ирээгүй, амьд байгаа эсэхийг нь бид мэдэхгүй байна. Цагдаагийн байгууллагааас тодорхой мэдээлэл өгөөгүй” гэх тайлбарыг хэвлэлд өгсөн юм.

Энэ талаар ЦЕГ-аас, “Охины байршлыг баттай эх сурвалжаар тогтоосон. Цагдаагийн байгууллагаас эрэн хайх ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна. Байгаль цаг агаарын нөхцөлөөс болж буулгах ажил удаашралтай байна” гэж мэдээллээ.