Өчигдөр /2022.11.18/ Улаанбаатар хотод их хэмжээний цас орсны улмаас нийслэлийн авто зам бараг “тэг” зогсолт хийсэн гэхэд болно. Учир нь энэ үеэр 1-2 километр газрыг иргэд автомашинаар 3-4 цаг явж туулсан бол, нийтийн тээвэр ирэхгүй удсанаас олон иргэд мөстэй, гулгаатай замаар олон цаг алхаж, зорьсон газраа хүрсэн байгаа юм.
Тэгвэл автозамын “тэг” зогсолтын үеэр буюу 18:40 цагийн орчимд Төрийн ордны баруун хаалганаас 07-70 УАМ улсын дугаартай автомашин хөлөглөсөн нэр л үл мэдэгдэх албан тушаалтныг 00-20 УНҮ улсын дугаартай төрийн тусгай хамгаалалтын автомашин дагалдан, хөдөлгөөн хааж, урсгал сөрж явж одсон байгаа юм.
Иймд олон иргэд тус албан тушаалтны үйлдэлд ихэд бухимдан байр сууриа илэрхийлж, энэ албан тушаалтан бол УИХ-ын дарга Г.Занданшатар байж болзошгүй гэсэн таамаглалыг дэвшүүлж байна.
Учир нь Ерөнхийлөгчийг номер нэг, УИХ-ын даргыг номер хоёр, Ерөнхий сайдыг номер гурав гэдэг бөгөөд тэднийг дагалдан яваа хамгаалалтын автомашинаар нь таньж болдог байгаа юм. Иймд өчигдөр болсон Улаанбаатар хотын автозамын “тэг” зогсолтын үеэр хөдөлгөөн хааж, урсгал сөрж явж одсон албан тушаалтан нь УИХ-ын дарга Г.Занданшатар байж болзошгүй байна. Улмаар зарим иргэд түүнийг УИХ-ын даргын албан тушаалаасаа огцрох ёстой гэсэн байр суурийг олон нийтийн сүлжээнд илэрхийлж эхлээд байна.
0770УАМ, 0020УНҮ...
— Амарын БАЯРХҮҮ (@bayarkuu) November 18, 2022
УИХ-ын дарга Г.Занданшатарын машин байна шт. Новш оо! Ард түмэн 3-4 цаг түгжирч байхад ганцаараа зам хааж давхиад байхдаа яадаг юм?
ОГЦРООЧ! ЗАЙЛААЧ! Яадаг адгийн новш вэ?! @Zandanshatar pic.twitter.com/IPGwiCcSRP