"Өргөө" амаржих газрын захирал асан Ж.Энхцэцэг Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг шүүхэд өгчээ.
Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сарын 12-ны өдөр /2022.10.12/ Эрүүл мэндийн сайдын тушаалаар Ж.Энхцэцэгийг албан тушаалаас нь чөлөөлсөн. Тэрбээр уг "тушаалыг үндэслэлгүй" гэж үзэж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.