ШУУРХАЙ: Дорнод аймгийн цэргийн ангиас оргон зайлсан гэх дэд ахлагчийг эрэн хайж эхэлжээ

ШУУРХАЙ: Дорнод аймгийн цэргийн ангиас оргон зайлсан гэх дэд ахлагчийг эрэн хайж эхэлжээ

Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тийрэлтэд артиллерийн батарейгийн сумлагч жолооч албан тушаалтай, дэд ахлагч Б-г цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлсэн байж болзошгүй байна.

Тодруулбал, тэрбээр энэ арваннэгдүгээр сарын 01-ний өдөр /2022.11.01/ Дорнод аймаг дахь цэргийн ангиас Улаанбаатар хотод сургалтад хамрагдахаар яваад сургалтад хамрагдаагүй, өнөөдрийг хүртэл сураггүй болжээ. Улмаар цэргийн хууль дүрмийн дагуу түүнийг шалтгаангүйгээр ажил тасалж, цэргийн албанаас оргон зайлсан гэх хэрэг үүсгэн Дорнод аймаг дахь цагдаагийн газраас шалгаж эхэлсэн гэв.