Олон улсын сагсанбөмбөгийн холбоо /FIBA/-ны 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан нэгдүгээр шатны D хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотод энэ өдрүүдэд үргэлжилж байна.
Монголын шигшээ баг өчигдөр 3 дахь тоглолтоо Вьетнам улсын шигшээ багтай хийж 88:77-гоор хожиж, дараагийн шатанд шалгаран тоглох болзлоо хангасан. Тодруулбал, Монголын шигшээ баг эхний тоглолтоо Малайзын шигшээ багтай тоглож, 94:92-оор хожсон бол, 2 дахь тоглолтоо Таитигийн шигшээ багтай хийж 91:62-оор хожсон. Тэгвэл өнөөдөр /2022.11.14/ D хэсгийг тэргүүлж яваа Тайландын шигшээ багтай тоглож хэсгээ тэргүүлэх эсэхээ шийдэх юм.