Японы мэргэжлийн сумо бөхийн энэ оны сүүлийн башёд 18 монгол бөх барилдана

Японы мэргэжлийн сумо бөхийн энэ оны сүүлийн башёд 18 монгол бөх барилдана

Японы мэргэжлийн сумо бөхийн энэ оны сүүлийн башё болох Кюүшү башё өнөөдөр /11.13/ албан ёсоор эхэллээ.

Энэ удаагийн башёд 18 монгол бөх хүч үзэх ба Аки башёгийн түрүү бөх Тамаваши Б.Мөнх-Оргил болон Кирибаяма Б.Лхагвасүрэн нар маань комүсүби цолтойгоор барилдах бол Хошёорюү С.Бямбасүрэн сэкивакэ цолтойгоор барилдах аж. 

Харин Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга найм дахь удаагаа ганцаараа ёкозүна цолтойгоор барилдах банцүкэ гараад байсан ч кюүшү башёг өнжих болсноо өнгөрсөн баасан гараг /2022.11.11/ албан ёсоор мэдэгдсэн  юм. Ийнхүү аварга өнжсөнөөр энэ удаа ДАРААХ 18 бөх хүч барилдана.  Кюүшү башёд зодоглох монгол бөхчүүд:

Дээд зиндаа:

  • Сэкивакэ Хошёорюү С.Бямбасүрэн 
  • Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил 
  • Комүсүби Кирибаяма Б.Лхагвасүрэн
  • Маэгашира 2: Ичиножо А.Ичинноров 
  • Маэгашира 10: Чиёошома Г.Мөнхсайхан 
  • Маэгашира 14: Азүмарюү С.Тодбилэг

Жүрёо зиндаа:

  • Миторюү Б.Төрболд 
  • Хокүсэйхо Э.Даваанинж
  • Дайшохо Ч.Шижирбаяр 
  • Оошёоүма П.Дэлгэрбаяр 

Макүшита зиндаа:

  • Дэванорюү Т.Тэмүүлэн 
  • Хокүтэнкай Г.Сүхбат
  • Тамашохо Э.Энхманлай 
  • Хокүтомарү Н.Чинзориг 
  • Араүма Б.Төртогтох 

Санданмэ зиндаа:

  • Токисома Б.Анхбаяр
  • Саданохикари Д.Наранцогт 
  • Котокэнрюү Г.Билгүүн