Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн элит ангиллын Азийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 1-12-нд Йорданы нийслэл Амманд болж өндөрлөлөө.
Тэмцээнд Афганистан, Бахрейн, Бутан, Камбож, Хонгконг, Энэтхэг, Иран, Ирак, Япон, Йордан, Казахстан, БНСУ, Кувейт, Кыргызстан, Малайз, Монгол, Пакистан, Палестин, Филиппин, Сири, Тайвань, Тажикистан, Тайланд, Туркменистан, АНЭУ, Узбекистан, Вьетнам зэрэг 27 орны 267 боксчин өрсөлдсөн. Манай улсаас сүүлийн өдөр 60 кг-ын жинд "Хангарьд" клубийн тамирчин, спортын мастер Баярхүүгийн Буяндалай финалд эзэн орны Мохаммад Абу Жажехтэй тулалдаж ялагдснаар мөнгөн медалийн эзэн боллоо. Ингэснээр манай боксчид Азийн аваргад эрэгтэй 9, эмэгтэй 8 тамирчин өрсөлдснөөс хоёр мөнгө, найман хүрэл, нийт 10 медальтай тэмцээнээ өндөрлүүлэв.
Азийн АШТ-ий медальтнууд:
Мөнгө: Баярхүүгийн Буяндалай - 60 кг
Төгсжаргалын Номин-Эрдэнэ - 60 кг
Хүрэл: Хархүүгийн Энхмандах - 51 кг
Гантөмөрийн Лундаа - 57 кг
Баатарсүхийн Чинзориг - 67 кг
Отгонбаатарын Бямба-Эрдэнэ - 71 кг
Лутсайханы Алтанцэцэг - 52 кг
Оюунцэцэгийн Есүгэн - 54 кг
Уранбилэгийн Шинэцэцэг - 63 кг
Энхбаатарын Эрдэнэтуяа - 70 кг
Эх сурвалж: Mgl Sport