Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн Өмнөговь аймгийн анхны тамирчин Баяндалай сумын уугуул З.Занабазарт Өмнөговь аймгаас хүндэтгэлийн барилдаан зохион байгуулж, аймгийн удирдлагууд хоёр өрөө орон сууц бэлэглэлээ.
Дэлхийн аваргын хүрэл медальт З.Занабазар нь 2017 онд Азийн аваргын хүрэл медаль, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медаль, 2022 онд Чөлөөт бөхийн 57 кг жинд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, Казахстаны Тараз хотноо болсон Олон улсын тэмцээний хүрэл медаль хүртсэн амжилтууд гаргасан Үндэсний шигшээ баг болон "Хилчин" спорт хорооны тамирчин юм.
З.Занабазарт зориулсан Хүндэтгэлийн барилдааныг үзэж сонирхохоор түүний багш Монгол улсын гавьяат дасгалжуулагч Т.Баттулга, анхны багш дасгалжуулагч Ц.Гантөгс нар хүрэлцэн иржээ. Мөн уугуул нутаг Баяндалай сумын удирдлагууд баяр хүргэж, залуу тамирчинд амжилт хүслээ.
ФОТО: