Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс эмэгтэй боксчид нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ.
Манай улсаас найман эмэгтэй тамирчин оролцож таван медаль хүртсэн юм. Тухайлбал,

-60 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин Өсвөр үеийн Ази тивийн аварга Т.Номин-Эрдэнэ мөнгөн медаль

-52 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Л.Алтанцэцэг хүрэл медаль

-54 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер О.Есүгэн хүрэл медаль

-63 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин У.Шинэцэцэг хүрэл медаль

-70 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин олон улсын хэмжээний мастер Э.Эрдэнэтуяа хүрэл медаль хүртлээ.