Азербайжан улсын нийслэл Баку хотноо болж буй пара жүдо бөхийн ДАШТ-ээс Л.Туруунаа мөнгөн медаль хүртлээ.
Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлага дор есөн тамирчин өрсөлдөж байгаа юм. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг тус тэмцээний J1 ангиллын эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд Л.Туруунаа мөнгөн медаль хүртлээ.
Ингэснээр Л.Туруунаа пара жүдо бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин боллоо хэмээн Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээлэв.