В.Мөнхбатыг Архангай аймгийн Засаг даргад санал оруулж дэмжлээ

В.Мөнхбатыг Архангай аймгийн Засаг даргад санал оруулж дэмжлээ

Аймгийн ИТХ-ын ээлжит бус 9-р хуралдаан өнөөдөр 17.00 цагт хуралдаж, аймаг Засаг даргын асуудлыг хэлэлцэн баталлаа. Олон өдөр хойшлогдсон ээлжит бус 9-р хуралдаанаар Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар аймгийн Засаг даргын орлогч Ванчингийн Мөнхбатыг Архангай аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлах тогтоолыг гаргалаа.

Хайрхан сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Ванчингийн Мөнхбат нь 1978 онд төрсөн. Эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг.

  • 1986-1996 онд Ерөнхий боловсролын сургууль
  • 1996-2000 онд Идэр дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн.
  • 2015-2016 онд Удирдлагын академийг Төрийн захиргааны удирдлагын менежерээр төгссөн.

Ажлын туршлага:

  • 2008-2012 онд Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн Засаг дарга,
  • 2012-2020 онд Архангай аймгийн Хайрхан сумын Засаг дарга,
  • 2020 оноос одоог хүртэл Архангай аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байна.



Өнөөдөр могой өдөр

17 цагийн өмнө