Монгол Улсын 3x3 сагсанбөмбөгийн багийн төлөөлөгч Өлзийбаярын Мөнхчулуун FIBA 3x3 Олон улсын шүүгчийн сургалт, шалгалтыг амжилттай өгч ФИБА-гийн Олон шүүгчийн лиценз авлаа.
Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудсандаа "Дөнгөж сая фиба 3х3-с имэйл хүлээн авлаа. Албан ёсоор 3х3 олон улсын шүүгч болсныг мэдэгдэн, баяр хүргэлээ. Энэ хүртэл их бэлдсэн, олон ч хүн басан доромжилж сэтгэлзүйн хувьд хүнд сорилт байсан. Ямартай ч зорилгодоо хүрч олон улсын шүүгч боллоо. Цаашдаа улам хичээх болно" гэжээ.