Ш.Энхийн-Од анхны тоглолтдоо гараанд гарч ялалт байгууллаа

Ш.Энхийн-Од анхны тоглолтдоо гараанд гарч ялалт байгууллаа

Монголын сагсан бөмбөгийн түүхэнд NCAA-гийн "Дэйтон Флэйерс" багт анхлан мөрөө гаргасан Шаравжамцын Энхийн-Од өнөөдөр NCAA-гийн I дивизионы улирлын өмнөх анхны тоглолтоо хийжээ.

Түүний баг өнөөдөр өглөө Охайо мужийн "Дэйтон арена"-даа "Кэпитал" багийг хүлээн авч тоглон 80:42-оор буулган авчээ. Майк Ш.Энхийн-Од багийнхаа гараанд гарч 28:11 минутыг талбайд дээр өнгөрөөж 9 оноо, 3 самбараас бөмбөг авалт, 3 дамжуулалт өгч, талбай дээр +40 гэсэн үзүүлэлттэй тоглосон байна. "Дейтон Флэйерс" баг нь арваннэгдүгээр сарын 7-нд "Линденвүүд" багтай улирлын эхний тоглолтоо албан ёсоор хийнэ.