Өчигдөр /2022.10.29/ БНСУ-ын Итаевонд гарсан хэрэгтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан эмгэнэл илэрхийлжээ.
Тэрбээр, "Сөүл хотын Юнсан дүүргийн Итэвон хороонд болсон харамсалтай тохиолдлын улмаас олон хүн амь насаа алдаж, бэртэж гэмтсэн явдалтай холбогдуулан БНСУ-ын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье. Сөүл дэх манай Элчин сайдын яамнаас Монгол иргэд ямар нэгэн байдлаар өртсөн эсэхийг тодруулахаар орон нутгийн эрх баригчдаас яаралтай лавлагаа авч ажиллаж байна.
Манай улсын олон мянган иргэд БНСУ-д ажиллаж амьдардаг. Хайртай хүмүүсийнхээ төлөө санаа зовж буй манай улсын иргэд Монгол улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны 010-8205-3464 дугаар болон Гадаад харилцааны яамны консулын газартай холбогдоно уу." гэлээ.