Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас санал болгож 2019 оны аравдугаар сарын 4-нд УИХ-ын чуулганд оруулан томилуулж байсан Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзоригийг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болсон байна.
Түүнийг чөлөөлж, ЗХЖШ-ын I орлогчоор ажиллаж буй бригадын генерал С.Ганбямбыг ЗХЖШ-ын даргаар томилохоор Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хурлаар дэмжсэн байна. Бригадын генерал С.Ганбямба нь Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Г.Сайханбаярын баг аж. ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг чөлөөлөгдөх болсноо мэдмэгц өрөөгөө сулласан бөгөөд С.Ганбямбыг энэ долоо хоногт Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, ирэх өдрүүдэд УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн албан тушаалд нь томилно гэх мэдээлэл байна.