Н.Наранбаатар: Сумдад ажиллах төрийн албан хаагч олдохгүй байна

Н.Наранбаатар: Сумдад ажиллах төрийн албан хаагч олдохгүй байна

УИХ-ын өнөөдөр /2022.10.27/ ийн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл / Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх асуудлаар гишүүдээс асуулт хариулт авч байна. 

ҮЗЭХ:

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Наранбаатар "Сумдад ялангуяа ЗДТГ-т ажиллах төрийн албан хаагч олдохоо байж орон тоо ихээр бий болсон. Энэ нь үнийн өсөлт болон цалин орлоготой нь холбоотой. Хөдөө орон нутагт ажиллах идэвх төрүүлэх зорилгоор УИХ-аас тодорхой ажлуудыг хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, сумдад ажиллаж байгаа онцгой, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчдад таван жил тутам урамшуулал олгодог болсон. Харин одоо сумын ЗДТГ-ын төрийн алба хаагчдад урамшуулал олгох төсөв дагаж орж ирсэн. Төрийн албаны хуулиар орон нутгийн нэмэгдэл 20 хувийг олгох гэх мэт ЗГ-аас нэлээд арга хэмжээ авч төвлөрлийг сааруулах хөшүүргийг хэрэгжүүлж байна. Гэвч уг ажлын хүрээнд төрийн албаны шалгалтыг Улаанбаатар хот, хөдөө орон нутаг хамаарахгүй нэг ижил түшингээр авч байгаа нь бидний хэрэгжүүлж байгаа бодлоготой нийцэхгүй байна. Үүнийг дагаад төрийн үйлчилгээ иргэдэд хүрч чадахгүй байна. Өнөөдрийн байдлаар сумын ЗДТГ-т хичнээн сул орон тоо байгаа вэ. Цаашдаа энэ сул орон тоог нөхөхөд ямар арга хэмжээ авах вэ. Заавал хуулинд өөрчлөлт оруулах шаардлага байна уу. Дүрэмд өөрчлөлт оруулаад болох шийдэл байна уу" гэв. 

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг  "Бид зөвхөн хуульд өөрчлөлт оруулаад зогсохгүй үе шаттай  ажлуудыг хийж байгаа. Үүнтэй холбогдуулан сум, тосгон багуудад ажиллах төрийн алба хаагчдын шалгалтыг тусгай журмаар зохион байгуулах журмыг бүрдүүлж байгаа. Өмнө нь таван журмаар зохицуулдаг байсан бол одоо нэг журамтай болгож өөрчилж байгаа. Мөн сумдад ажиллах хүчний тусгай шалгалтыг зөвхөн ярилцлага өгдөг болгох өөрчлөлтүүдийг хийсэн.  Одоогоор 312 суманд дутагдалтай байгаа боловсон хүчин хүний нөөцийн 1772 сул орон тоо байгаа. Уг ажлын орон тоог нэн тэргүүнд нөхөх зорилго тавьж байгаа.




Өнөөдөр могой өдөр

7 цагийн өмнө