Ардчилсан намаас 2023 оны улсын төсвийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны дарга Д.Ганбат "Улс орны нөхцөл байдал маш хүнд байна. Монгол Улс ирэх жил 1.3 тэрбум ам.долларын өр төлнө. Гадаад валютын нөөцөөр хоёр, гурван сарынхаа хэрэгцээг хангахаар байна. Тиймээс 2023 оны улсын төсвийн төслийг яаралтай буцаах хэрэгтэй. Хэтэрхий их алдагдалтай төсөв батлах гээд байна. Монгол Улс 33-34 тэрбум ам.долларын өртэй байгаа. Түүнчлэн нэг хүнд ногдох өрийн хэмжээ 30 саяас давсан. Ардчилсан нам үнэт зүйл, үзэл баримтлалдаа нэгдье гэдэг ч манай намын зарим хүн МАН-ын дарга нарын үүдэнд сууж байгаад Ардчилсан намын дарга болох гэсэн бодолтой байдаг. АН-ын бүлэг хэвийн үйл ажиллагаа явуулж чадахаа больсон. Учир нь сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэхийн оронд эрх баригчдын утсан хүүхэлдэй болчихсон хэдэн хүн байна" гэв.