“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ажлаа өгч буйгаа мэдэгдлээ

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ажлаа өгч буйгаа мэдэгдлээ

Өчигдөр /2022.10.26/ хуралдсан Засгийн газрын ээлжит хурлаар “Эрдэнэс тавантолгой” ХК-нд зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож шийдвэрлэсэн. Иймд өчигдөр орой “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тамга, тэмдгийг нь хурааж авсан гэх мэдээлэл гарсан.

Үүний дараа Б.Ганхуяг “Ажлаа хийгээд өрөөндөө л БЭТ-тэйгээ цуг сууцгааж байна шүү манайхан. Хэн, хаагуур юу яриад цуурцгаагаад байна. Дэмий биз дээ” хэмээн өөрийн твиттер хуудсандаа жиргэсэн юм. Улмаар өнөөдөр /2022.10.27/ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалантай уулзахаар Төрийн ордонд явж байх үеэр бид зарим зүйлийг тодруулсан билээ. Тодруулга мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. 

Тэгвэл дөнгөж сая мөн өөрийн твиттер хуудсаараа дамжуулан ажлаа өгч буйгаа мэдэгдлээ.

Тэрбээр “Өдрийн мэнд. Д.Амарбаясгалан сайдтай ЭТТ-ийн БЭТ Ж.Ганбатын хамт уулзаж, ЭТТ ХК-ийн бүх эрхийг Засгийн газрын тогтоолын дагуу БЭТ Ж.Ганбатад шилжүүлсэн шүү. Ажилд нь амжилт хүсье” гэлээ.




Өнөөдөр могой өдөр

7 цагийн өмнө