"Оросын тавиулд АН-ын тамгыг өгөхгүй" гэдэг С.Эрдэнэ өөрийн хүмүүсээ Х.Баттулгын хүмүүстэй уулзуулж, найрлуулжээ

"Оросын тавиулд АН-ын тамгыг өгөхгүй" гэдэг С.Эрдэнэ өөрийн хүмүүсээ Х.Баттулгын хүмүүстэй уулзуулж, найрлуулжээ

АН-ын гишүүдийг эвлэрүүлж, нэгтгэх уулзалт хэд, хэдэн удаа болсон байдаг. Тухайлбал, өнгөрөгч сарын 29 /2022.09.29/-нд Шангри-Ла худалдааны төвд болсон бол, энэ сарын 12 /2022.10.12/-нд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдтэй Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нар уулзаж, тус намын эвлэрэл, нэгдлийн талаар ярьсан байдаг.  

Харин АН-ыг хоёр хуваагаад байгаа С.Эрдэнэ, Х.Баттулга нарын хэн ч энэ уулзалтад оролцоогүй, ийм уулзалтыг санаачлаагүй гэдэг.

Улмаар С.Эрдэнэ, “Миний дэмжиж, итгэж байсан залуучуудын тэн хагас нь Оросын тавиул /Х.Баттулга/-ын талд орчихсон явж байна” гэж мэдэгдэх болсон. Товчхондоо, АН-ын тамгыг хэн нэгэнд өгвөл Х.Баттулгад аваачаад өгөхгүй гэсэн баталгаа алга гэсэн утгатай зүйлсийг ярьдаг.

Гэтэл С.Эрдэнэ олны өмнө ярьдаг зүйлийнхээ яг эсрэг зүйлийг хийж, Х.Баттулгын хүмүүстэй өөрийн хүмүүсээ уулзуулж, найрлуулжээ.

Тодруулбал, С.Эрдэнийн дэргэд үлдээд байгаа цөөхөн хүний нэг С.Эрдэнийн АН-ын Баянгол дүүргийн АН болоод Ардчилсан залуучуудын холбооны дарга гэх Н.Болдбаатар тэргүүтэй залуучуудаа Х.Баттулгын төлөөлөл Ө.Шижир нарын залуучуудтай уулзуулж, найрлуулжээ. Үнэн хэрэгтэй эдгээр залуус С.Эрдэнэ болон Х.Баттулга нараас “зөвшөөрөл авахгүйгээр” ийнхүү хоорондоо уулзахгүй гэдгийг тус намын гишүүд ярьж байгаа аж.




Өнөөдөр могой өдөр

4 цагийн өмнө