УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Олон улсын вальютын сан Монголын 2023 оны эдийн засгийн төлөв байдлын талаар ямар зөвлөгөө өгөв. Ирэх онд яаж ажиллана гэж төлөвлөж байна" гэж асуув.
Хариултыг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өгөхдөө "Ирэх онд томоохон өрийн төлбөр хийх хуваариуд байгаа. Евро бондын 500 сая доллар, Гэрэгэ бондын 500 сая доллар, Самурай бондын 12 сая доллар гээд нийт 1.3 тэрбум долларын өр төлөх ёстой.
2023-2024 он бол өр төлөх хамгийн хүнд жилүүд болно. Монгол Улсын хувьд энэ хэмжээний мөнгийг бэлдсэн байх ёстой. Тиймээс олон улсын зах зээлээс тусгах боломж байгаа эсэхийг судалж, нарийн ажиллах шаардлагатай байна.
Монгол Улсын хувьд төлбөрийн тэнцэл 2022 оны гуравдугаар улирлын байдлаар 1.5 тэрбум долларын алдагдалтай байгаа. 2023 оны төсөөллийг хийхэд энэ дүнгээс дээрдхээргүй байна. Тиймээс өр төлөх хуваарь, төлбөрийн тэнцэлд нааштай үр дүн гарах сэргэлт байхгүй учраас ирэх онд өр төлөхөд хүндрэлтэй байна гэх төсөөллүүдийг хийгээд явж байна" гэлээ.
LIVE: