"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн захирал Б.Ганхуяг ажлаа өгөөгүй гэж "өөрөө" мэдэгджээ

"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн захирал Б.Ганхуяг ажлаа өгөөгүй гэж "өөрөө" мэдэгджээ

Өчигдөр /2022.10.26/ хуралдсан Засгийн газрын ээлжит хурлаар “Эрдэнэс тавантолгой” ХК-нд зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож шийдвэрлэсэн. Иймд өчигдөр орой “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тамга, тэмдэгийг нь хурааж авсан гэх мэдээлэл гарсан.

Тэгвэл Б.Ганхуяг Эрдэнэс тавантолгой ХК-ийн захирлын үүрэгт ажлаа хэвийн үргэлжлүүлж байгаа бололтой. Учир нь тэрээр өөрийн твиттер хуудастаа, “Ажлаа хийгээд өрөөндөө л БЭТ-тэйгээ цуг сууцгааж байна шүү манайхаан. Хэн, хаагуур юу яриад цуурцгаагаад байнаа. Дэмий биз дээ” гэжээ.




Өнөөдөр могой өдөр

4 цагийн өмнө