Э.Бат-Үүл: Монголын гадаад бодлого, ганц нэг протоколын алдааг эс тооцвол чамбай байна

Э.Бат-Үүл: Монголын гадаад бодлого, ганц нэг протоколын алдааг эс тооцвол чамбай байна

Манай хойд хөрш ОХУ Украинтай цэрэг дайны байдалтай, харин урд хөрш БНХАУ, Тайваний арлын хооронд асуудал хурцадмал байгаа өнөө үед Монгол Улс төвийг сахисан бодлого барих нь чухал гэдгийг олон судлаачид тайлбарлаж буй.

Мөн төрийн зарим өндөрлөгүүд ч Монголын гадаад бодлого “нэг цонх”-оор явна шүү гэдгийг тогтмол анхааруулж буй.

Тэгвэл хотын дарга асан Э.Бат-Үүл өөрийн твиттер хуудастаа, “хурцадмал энэ үед тэнцвэрийг хадгалж чадаж байна” гэж жиргэжээ.

Тодруулбал, тэрээр “Геополитикийн цунами Хятадыг ч нөмөрч эхлэв! Азаар, Монголын гадаад бодлого, ганц нэг протоколын алдааг эс тооцвол чамбай байв. Төрийн "гурван өндөрлөг” ч гуравдагч хөршүүд рүүгээ, болгоомжтой гэхдээ тун зоримог идэвхтэй ажиллаж Улсынхаа геополитикийн тэнцвэрийг хадгалж чадаж байна” гэжээ.




Өнөөдөр могой өдөр

4 цагийн өмнө