"Өргөө" амаржих газрын захирал асан Ж.Энхцэцэг ЗГХЭГ-ынхантай уулзана

"Өргөө" амаржих газрын захирал асан Ж.Энхцэцэг ЗГХЭГ-ынхантай уулзана

"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг энэ сарын 13-ны /2022.10.13/ өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тодруулбал, түүнийг удаа дараа ёс зүйн алдаа гаргасан болон хугацаат үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байдаг.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан уг асуудлаар байр, сууриа илэрхийлэхдээ "ЗГХЭГ-аас яаралтай ажлын хэсэг байгуулж "Өргөө" амаржих газарт шалгалт оруулах чиглэл өгсөн. Тус газрын захирал Ж.Энхцэцэг үнэхээр ажлаа сайн явуулахын тулд зөв шаардлага тавиад чөлөөлөгдсөн бол бид шийдвэрээ эргэж харах ёстой" хэмээсэн юм.

Тэгвэл энэ дагуу байгуулагдсан ажлын хэсгээс "Өргөө" амаржих газрын захирал асан Ж.Энхцэцэгийг дууджээ. Уулзалт өнөөдөр ЗГХЭГ-т 10.00 цагаас болох бөгөөд уулзалтын дараа Ж.Энхцэцэг хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхөөр болсон байна.




Өнөөдөр могой өдөр

5 цагийн өмнө