Хөгжлийн Банканд 766.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ. Үүнээс бэлэн мөнгөөр 668.8 тэрбум, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр 97.7 тэрбум төгрөгийн зээл төлөгдсөн байна. Тэгвэл “Шинэ яармаг” ХХК-ийн зүгээс объектыг өрөнд тооцуулан өгөх саналыг тавьсан талаар эх сурвалж мэдээллээ.
Тухайлбал, "Шинэ Яармаг" төслийг хэрэгжүүлэгч "Нью Яармаг" хаусинг прожект ХХК нь өрөндөө хэрэгжүүлж буй шинэ төслөөсөө обьект өгөх хэлбэрээр өрөө төлөх тохироог хийж байгаа аж.
Төрийн орон сууцны корпораци /ТОСК/ ТӨХК, "Нью Яармаг" хаусинг прожект ХХК нар хамтарч 50 сая ам.долларын зээлийг Хөгжлийн банкнаас 2015 онд авсан байдаг. Харин анхан шатны шүүхээс ТОСК-иас 24.6 тэрбум төгрөг, Нью Яармаг хаусинг прожект ХХК-иас 61.2 тэрбум төгрөгийг тус тус гаргуулах шийдвэр гарсан юм. Нью Яармаг хаусинг прожект ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд зээлээ эргэн төлөөгүй гэх үндэслэлээр түүнийг шалгаж байгаа юм. Тиймээс тэрбээр өр төлбөрөө барагдуулж хуулийн дагуу ялаа хөнгөлүүлэх бололтой.