Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.10.25/ хуралдаанаар 2023 оны төсвийн төслийг хэлэлцсэн.
Энэ үеэр тус байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, "Элчин сайдын яамны байруудын засвар юу болж байгаа вэ. Энэ ажилд мөнгө төсөвлөгдсөн үү. Японы Элчин сайдын яамны байр нурж унах гэж байгаа" гэв. Харин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Манай яамны урсгал зардал их нэмэгдсэн. Ханшийн зөрүүгээр тооцож төсөвт тусгасан. Гэхдээ их засвар болон тоног төхөөрөмжийн зардлыг огт тусгаагүй. Токиогийн Элчин сайдын байрны хувьд өндөр зардал гарахаар байгаа. Эдийн засгийн байдал хүнд байгаа учраас энэ байрыг нураах эсвэл зарж шинэ газар авах боломжгүй. Гэхдээ бид өөр хөрөнгө оруулалт, боломж бололцоог судалж байгаа" гэлээ.