Тодруулга: БНХАУ-ын талтай тохирч 45-аас дээш хоног бог малыг хорио цээрт оруулан гаргаж эхэлсэн

Тодруулга: БНХАУ-ын талтай тохирч 45-аас дээш хоног бог малыг хорио цээрт оруулан гаргаж эхэлсэн

БНХАУ-руу  Монгол Улс малыг амьдаар нь  гаргаж байгаа талаарх мэдээлэл цахим орчинд олны анхаарлыг татаад байгаа.

Тэгвэл энэ талаар ХХААХҮЯ-ны сайд Х.Болорчулуун zarig.mn сайтад мэдээлэл өгчээ. Тэрбээр “Малаа амьдаар нь БНХАУ-руу гаргах нь монгол төрийн гол бодлого биш. Яагаад гэвэл нэмүү өртөг улсдаа шингэхгүй, арьс шир нь хамт гараад явчихна. Харин энэ жилийн хувьд гантай байгаа учраас аль алинаар нь гаргах бодлого барьж ажиллана. Дорноговьд БНХАУ-ын талтай тохирч 45-аас дээш хоног бог малыг хорио цээрт оруулан гаргаж эхэлсэн. Гантай, өвөлжилт хүндэрч байгаа нөхцөлд хориглох шаардлагагүй. Хуучин бүх мал квоттой байсан бол энэ жил үхрээс бусад мал квотгүй болсон. БНХАУ-ын тал амьд мал авах сонирхолтой байна. Мал хөлөөр нь гаргах ганц хоёр компани байна. Ч.Улаан сайдын эхнэрийн дүүгийн компани хонь гаргасан эсэхийг мэдэхгүй байна. Ямартай ч хоёр гурван жилийн өмнө зөвшөөрөл авсан компани” гэв.