ЕБС-иудад сошиал медиа ашиглахыг есдүгээр сарын 1-ээс хориглоно

ЕБС-иудад сошиал медиа ашиглахыг есдүгээр сарын 1-ээс хориглоно

Монгол Улс 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулиудад сошиал медиа ашиглахыг хориглохоор болсныг Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн мэдээлсэн.

Энэхүү шийдвэр нь хүүхдүүдийн цахим орчин дахь аюулгүй байдлыг хангах, ухаалаг утас болон дэлгэцийн хэт хэрэглээг тодорхой хэмжээгээр бууруулна гэж үзэж байгаа юм. Шинэ зохицуулалтын хүрээнд сургууль, анги хамт олон нь багш, сурагч, эцэг эхийг оролцуулсан хичээл, сургалтын үйл ажиллагаатай холбоотой сошиал медиа чат, хуудас ажиллуулахгүй байх юм. Ингэснээр Facebook, Instagram, TikTok зэрэг платформоор дамжуулан сургууль, ангийн түвшинд мэдээлэл солилцох одоогийн хэлбэр өөрчлөгдөх аж.