Жолоодох эрхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, 59 настай эрэгтэйг мөргөж гэмтээжээ

Жолоодох эрхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, 59 настай эрэгтэйг мөргөж гэмтээжээ

Булган аймгийн цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 19-ний өдрийн 20:00 цагийн орчимд “Зам тээврийн осол гарч, хүн бэртсэн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 47 настай эрэгтэй жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож байсан нь тогтоогдсон байна. Тодруулбал, тухайн жолооч дэлгүүр орохоор автомашинаасаа буусан үед тээврийн хэрэгсэл нь өнхөрч, улмаар 59 настай эрэгтэйг мөргөж, гэмтээсэн байна. Уг хэргийг Булган аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Цагдаагийн байгууллагаас иргэд, жолооч нарыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, автомашинаа зогсоолд байрлуулахдаа хөдөлгүүрийг унтраах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахыг анхаарууллаа.