Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва COP17 олон улсын хурлын хүрээнд зохион байгуулсан “Хотын дарга нарын чуулга уулзалт”-д оролцлоо.
Энэ үеэр үер, усны эрсдэлийг бууруулах чиглэлээр Туулын сан байгуулах гэрээг Дэлхийн банктай байгуулсан байна. Тэрбээр “Дэлхийн банктай үер, усны эрсдэлийг бууруулах Туулын сан байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа. Бага хүүтэй, урт хугацаатай хөрөнгө оруулалт татна. Мөн Дэлхийн банкны санхүүжилтээр шаардлагатай замуудыг санхүүжүүлнэ. Гурав дахь нь трамвайн төсөл. Архивын ерөнхий газраас Тэмээтэй хөшөө хүртэлх төслийг Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлнэ” гэв. Мөн COP17 олон улсын хуралд эрчим хүч, дэд бүтцийн чиглэлийн томоохон компаниуд оролцож байгааг онцолж, нийслэлийн зүгээс нийт дөрвөн гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа талаар онцоллоо.