Өнөөдөр /2022.10.25/ ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисс, Хэвлэлийн Хүрээлэнгээс Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын Үндэсний оролцогч талуудын IV форумыг зохион байгуулж байна.
Тодруулбал, Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын Дэлхийн 7 хоног жил бүрийн 10 дугаар сарын сүүлийн долоо хоногт тохиодог бөгөөд энэ жил “Итгэлцлийг бэхжүүлэх нь: Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын ач холбогдол” гэсэн уриа дор нэгдэж байгаа аж. Форумд төр, засгийн болоод төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллага, яамдууд, хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүд зэргээс бүрдсэн 100 гаруй төлөөлөгч оролцож байна.
ҮЗЭХ: