Байгаль нуур орчимд өнөөдөр /2022.10.25/ өглөөний 08:34 цагт 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Газар хөдлөлтийн чичирхийлэл 10 минут орчим үргэлжилсэн бөгөөд Монголын нутаг дэвсгэрт чичирхийлэл мэдрэгдсэн байна. Энэ талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тодруулахад Дархан, Сэлэнгийн нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн болохыг мэдээллээ. Энэ сарын 14-ний өдөр Байгаль нуурт 6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Тус газар хөдлөлт нь Монгол Улсын хилээс 140 км зайтай болсон бөгөөд өнөөдрийн газар хөдлөлт тухайн бүс нутагт болжээ.