УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээллийн технологитой холбоотой цаашид хийх ажлуудын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр
-Цахим төлбөрийн системийг бүрдүүлэх чиглэлээр банк санхүүгийн байгууллагуудтай яриа хэлэлцээр хийж байгаа. Энэ ажлын хүрээнд И-баримтын төлбөрийн цаасан баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажил хийгдэж байгаа.
-Тоон гарын үсгийг олон улсад итгэмжлэгдсэн жагсаалтад батлуулах асуудал тулгамдаж байна. Энэ ажлууд дээр анхаарах ёстой. “Хонхорын станцыг тоон технологид шилжүүлэх нь онцгой байдал тохиолдсон үед зарлан мэдээлэх үйл ажиллагааг зохион байгуулахад ач холбогдолтой" гэлээ.