НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголтыг энэ долоо хоногт олгоно

НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголтыг энэ долоо хоногт олгоно

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар (НӨАТ)-ын гуравдугаар улирлын буцаалт олголтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхлэхийг ТЕГ-аас мэдээллээ.

Энэ удаад нийт 1 сая 124 мянга 564 иргэнд 66.4 тэрбум төгрөгийг олгох юм байна. Мөн тухайн иргэн хүсвэл буцаан олголтоосоо ямар нэг шимтгэлгүйгээр албан татвараа суутгуулан төлөх боломжтой. Тухайлбал, автотээврийн хэрэгслийн, үл хөдлөх эд хөрөнгийн, газрын үл хөдлөх эд хөрөнгийн зэрэг албан татвараа төлж болох бөгөөд үүний тулд өнөөдрийн дотор eBarimt аппликэйшн дээрх сануулга дээр "Тийм" товчийг дарахыг Монголын Татварын албанаас зөвлөж байна.