Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал А.Ариунболд, Г.Дугаржавт ажлаа хүлээлгэн өглөө

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал А.Ариунболд, Г.Дугаржавт ажлаа хүлээлгэн өглөө

Өнгөрсөн баасан гарагт /2022.10.21/ Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдаж А.Ариунболдыг үйлдвэрийн захирлаас чөлөөлж, Г.Дугаржавыг томилох шийдвэрийг гаргасан. 

Тэгвэл өнөөдөр /2022.10.24/ ажил хүлээлццсэн байна. Г.Дугаржавыг томилох саналыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гаргасан бөгөөд урьдчилсан мэдүүлгийг АТГ-т хянуулахад ашиг сонирхлын зөрчилгүй гэх хариу гарсан юм. 

Г.Дугаржав нь Н.Энхбаяртай хамт ажиллаж МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Ташрамад дурдахад, Өнгөрсөн дөрөвдүгээр сард Засгийн газрын шийдвэр гарч Дарханы төмөрлөгийн үйлдвэрт концессын гэрээ хэрэгжүүлэгч “Кью Эс Си” компанийн гэрээг цуцалсан. Уг шийдвэрийн дагуу тус үйлдвэрт А.Ариунболдыг захирлаар томилсон юм.