ВИДЕО: Дэлхийн ур чадварын тэмцээнд  амжилттай оролцсон 18 настай мужаан Г.Хатанбаатарыг Завхан аймгийнхан угтан авчээ

ВИДЕО: Дэлхийн ур чадварын тэмцээнд амжилттай оролцсон 18 настай мужаан Г.Хатанбаатарыг Завхан аймгийнхан угтан авчээ

Швейцар Улсын Базель хотноо болсон дэлхийн ур чадварын уралдаанд Завхан аймаг дахь плотехник коллежын мужаан мэргэжлийн ангийн сурагч Гүнширийн Хатанбаатар амжилттай оролцож 13 дугаар байр эзэлжээ.

Тэрбээр энэ жил 18 настай бөгөөд найман сарын хугацаанд тэмцээндээ бэлдэж, Улсын уралдааны тэргүүн байрыг эзэлж олон улсын тэмцээнд оролцох эрхээ авсан байна.  Улмаар 2-4 жил суралцаж бэлтгэгдсэн бүсийн 16 орны шилдэг суралцагчидтай өрсөлджээ. Тус тэмцээнд түрүүлсэн оюутан 725 оноо авсан бол Г.Хатанбаатар 665 оноо авсан байна. Мөн уг тэмцээнд амжилттай оролцоход бэлтгэлийн орчин багш найзууд гэр бүлийн дэмжлэг маш их нөлөөлсөн тухай ярьжээ. 

Г.Хатанбаатар “Хааяа урмын үг хэрэгтэй үед найзууд, гэр бүлийнхний урам өгч буй үгс маш их дэмжлэг болдог. багаасаа мод гэх байгалийн баялагт дурлаж энэ мэргэжлийг сонгосон. Тэмцээнд ороход нэг их айх юм байгаагүй. Чадах чинээгээрэй өрсөлдөж байгаад л гарч ирсэн" гэсэн юм. 

ВИДЕО: