Дарханы замын хоёр урсгалтай нэг эгнээ замын нээлт ирэх сарын 02-ны өдөр /2022.11.02/ болно. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаас тодрууллаа.
Тэрбээр “Дарханы замын хоёр эгнээ, нэг урсгал зам холбогдох юм. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьж буй 1,3,5 багцийн ажил дуусчихсан. Дөрөв нь дуусаж байна. Одоогийн байдлаар 3 км зам үлдсэн байгаа юм байна. Иргэд нэг зүйл ойлгох ёстой. Хустайн даваанаас орж ирдэг урсгал хэсэгт 30-аад км шороогоор яваад байгаа. Даваа өгсөхөөс өмнө хоёр талыг хааж байж орой хэсгийг нь хучих юм. Орой дээрээ тулж оччихоод хоёр тийшээ явах боломжгүй учраас нэг хэсэг шороогоор явна.
ЗТХЯ-ныхан өнөөдөр 16:00 цагт газар дээр нь ажиллана. Хоёр эгнээ нэг урсгал зам ашиглалтад орсноор ямар үр дүн гарах вэ гэхээр тоос шороо байхгүй болно гэсэн үг.
Нөгөө талд бүтэн хоёр эгнээ 204 км зам үлдчихлээ. Энэ замын ажил 50 хувьтай байна. Нийт хоёр замын гүйцэтгэл дунджаар 65 хувьтай байгаа. Үлдэж байгаа 35 хувийг ирэх жилдээ дуусгаад дараа жилийн өдийд дуусгах ёстой. Ирэх арваннэгдүгээр сард нээгдэх зам маань бүрэн хэмжээнд улсын комисс хүлээж аваад баталгааны хугацаа эхлэх болоогүй. Мөн Дарханы зам баригдаж байх явцад цементийн дутагдлын асуудал яригдсан. Эндээс их ноцтой юм гарна. Би ЗТХЯ болон цемент үйлдвэрлэгч нар руу бичиг явуулчихсан байгаа. Урьдчилсан мэдээллээр зөвхөн Хөтөл цемент шохой үлдвэрээс гэхэд 90 орчим мянган тонн цемент энэ замд нийлүүлсэн. Дунджаар 1 км 500 тонн цемент ордог юм. Гэтэл Хөтөлөөс энэ замд нийлүүлсэн цементээр 180 км зам барих боломжтой гэж мэдэгдээд байхад ЗТХЯ-наас өгч байгаа мэдээллээр бол 30-аад мянган тонн цементийг авсан гээд байгаа юм. Зөрүү хааччихав гэдэг асуудал гарч ирж байна. Шалгах ёстой” гэв.
ҮЗЭХ: