ВИДЕО: Монгол залуучууд улс дамнан зарагдаж байсан XIII зууны "адууны шүдэн эмээл"-ийг худалдан авч, Чингис хаан музейд залжээ

ВИДЕО: Монгол залуучууд улс дамнан зарагдаж байсан XIII зууны "адууны шүдэн эмээл"-ийг худалдан авч, Чингис хаан музейд залжээ

АНУ, Европоор дамжин хуучны эд зүйлсийн худалдааны дэлгүүрээр зарагдаж байсан XIII зууны үеийн адууны шүдэн эмээлийг монгол залуучууд худалдан авч, Чингис хаан музейн хойморт залжээ.

Эмээлийн үндсэн хэлбэр төрх нь Монгол нутгаас олдсон археологийн дурсгалууд, Рашид ад-диний “Судрын чуулган” болон Юань улсын үеийн зарим бичгийн сурвалж дахь баримт мэдээлэлтэй таарсан байна. 

Шүдэн эмээлийн бүүрэгний нүүрэн тал, хавтасны талбайд шигтгэн урласан зөгийн үүр мэт зургаан талт дүрс бүхий ясан чимэглэл нь химийн найрлага болон сорьцын шинжилгээгээр жинхэнэ адууны шүд болох нь тогтоогдсон байна. Адууны араа шүдний цөгц болох маш хатуу ясыг эвдэхгүйгээр 1-2 мм нимгэн зүсэж, зургаан талт дүрс гарган тааруулж хийснээс XIII зууны үеийн дархчуудын ур ухаан, авьяас чадварыг харуулдаг аж.

ВИДЕО: 

Эх сурвалж: Чингис хаан музей