ЗТЯ: Зам ашигласны төлбөрөө цаг хугацаанд нь төлөөгүй тээврийн хэрэгслийг товчоодоор нэвтрүүлэхгүй

ЗТЯ: Зам ашигласны төлбөрөө цаг хугацаанд нь төлөөгүй тээврийн хэрэгслийг товчоодоор нэвтрүүлэхгүй

Өнөөдөр /2022.10.24/ Зам тээврийн хөгжлийн яамнаас Улаанбаатар хотыг тойрсон товчоодыг бүрэн цахимжуулж дууссан талаар Түргэний төлбөр авах цэгт мэдээлэл хийлээ.

Нийслэлийн орох, гарах товчоод ирэх сарын 01-ний өдрөөс эхлэн цахим системд холбогдоход бэлэн болсон бөгөөд тус хүрээнд энэ сарын 22-ны /2022.10.22/ өдрөөс эхлэн нийслэлээс орон нутаг руу гарч буй тээврийн хэрэгслүүд товчоогоор гарахдаа бэлэн мөнгөөр төлбөр төлөхгүйгээр цахимжуулсан аж. Харин цаашид үе шаттайгаар улсын хэмжээний 33 төлбөр авах цэгийг бүрэн цахимжуулах юм.

Одооноос товчоогоор нэвтэрсний дараа мессеж болон бусад хэлбэрээр тухайн тээврийн хэрэгсэл эзэмшигчид нэхэмжлэх илгээгдэх бөгөөд тэрхүү холбоосоор орж дурын банк, төлбөрийн хэрэгслээр зам ашигласны төлбөрөө төлөх боломжтой гэжээ. Мөн ROADPAY.MN болон SMARTCAR.MN сайтаар нэвтэрч улсын дугаараараа хайлт хийн төлбөрөө төлөх боломж нээлттэй гэв. Иймээс цаашид зам ашигласны төлбөрөө цаг хугацаанд нь төлөлгүй хуримтлуулсан тээврийн хэрэгслийг товчоодоор нэвтрүүлэхгүй, мөн оношилгоо үзлэгт орох, тээврийн хэрэгслээ бусдын нэр дээр шилжүүлэхэд зам ашигласны төлбөрөө заавал төлсөн байх шаардлагыг тавихаар болжээ.