ШШГЕГ-т хийсэн шалгалтын дүн маргааш гарч Д.Загджавт хариуцлага тооцох эсэх нь тодорхой болно

ШШГЕГ-т хийсэн шалгалтын дүн маргааш гарч Д.Загджавт хариуцлага тооцох эсэх нь тодорхой болно

Сүүлийн үед ШШГЕГ-ын харьяа цагдан хорих ангиудаас хоригдол оргох, гэмтэх зэрэг хэд, хэдэн зөрчил илэрсэн. Үүнтэй холбоотойгоор ШШГЕГ-ын дарга Д.Загджавд хариуцлага тооцох асуудал яригдаж байгаа юм. 

Энэ талаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хэвлэлд мэдээлэл өгөхдөө "Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хууль дүрмийн хэрэгжилт, алба хаагчдын сахилга, ёсзүй болон санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт оруулсан. Мөн ШШГЕГ-ын дарга Д.Загджавтай холбоотой бүх үйлдлүүд болон бичиг баримтуудыг шалгаж байна. Энэ талаар нэмэлт мэдээ, мэдээлэл өгөх бол Ажлын хэсэгт хандах боломжтой. Тус төлөвлөгөөт бус шалгалтын дүн энэ сарын 25-нд гармагц Д.Загджавыг ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг шуурхай хэлэлцэнэ” гэсэн. 

Тодруулбал, шалгалтын дүн маргааш гарч Д.Загджавт хариуцлага тооцох эсэх асуудал тодорхой болох нь.