ОХУ-ын 220 иргэнд Монголд оршин суух зөвшөөрөл олгожээ

ОХУ-ын 220 иргэнд Монголд оршин суух зөвшөөрөл олгожээ

Монгол Улсын олон улсын гэрээний дагуу ОХУ-ын иргэд визгүй 30 хоногийн хугацаатайгаар манай улсад ирэх боломжтой байдаг. Дээрх нөхцөлөөр ирсэн ОХУ-ын иргэдээс есдүгээр сарын 21-нээс аравдугаар сарын 21-ний өдрийн байдлаар 2681 нь Монголд байх хугацаагаа 30 хоногоор сунгуулжээ. Мөн 341 иргэн оршин суух зөвшөөрөл хүссэнээс 220-т нь оршин суух зөвшөөрөл олгосон байна.