Унгар Улсын Будапешт хотод шатарчдын чансаа ахиулах олон улсын тэмцээн энэ сарын 13-21-ний өдрүүдэд болж өндөрлөв.
Тус тэмцээнд манай улсаас их мастер А.Энхтуул есөн өрөг тоглож, долоон оноотойгоор тэргүүн байр эзэлжээ. Түүнийг ОХУ-ын шатарчин, их мастер Игорь Глек Владимирович дасгалжуулсан байна. Их мастер А.Энхтуулыг энэ сарын 25-наас арваннэгдүгээр сарын 4-ний өдрүүдэд Энэтхэг Улсын Дели хотод болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна.