Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар туршлага солилцох, судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг хөгжлийн бэрхшээл судлал салбар дундын шинжлэх ухааныг хөгжүүлэх эрдэм шинжилгээний хурлыг “Хөгжлийн бэрхшээл ба тэгш хүртээмж- 2022” сэдвийн хүрээнд ирэх сарын 30-ны өдөр /2022.11.30/ зохион байгуулахаар төлөвлөжээ.
Эрдэм шинжилгээний хуралд Хөгжлийн бэрхшээлтэй хүний бүхий л салбарт судалгаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн оюутан, эрдэмтэн, багш, судлаач, шинжээчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд оролцох юм.
Тус хурлын удирдамжийг танилцуулах live мэдээллийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагт хийх тул эрдэмтэн багш, судлаач, шинжээчид, мэргэжилтэн, оюутан та бүхэн өргөнөөр оролцоно уу.