Голын усанд суусан хоёр зорчигчтой суудлын автомашиныг татан гаргажээ

Голын усанд суусан хоёр зорчигчтой суудлын автомашиныг татан гаргажээ

Голын усанд суусан хоёр зорчигчтой суудлын автомашиныг татан гаргажээ.

Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хужирт сумын Бэрх багийн Бэрхийн-Ам гэдэг газар Орхон голын усанд суудлын автомашин суусан тухай дуудлага өчигдөр өдрийн 17:56 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын чиглэлд хоёр зорчигчтой зорчиж явсан иргэн П-ийн “Раб-4” загварын суудлын автомашин усанд суусан байсныг 19:30 цагт татан гаргасан байна.