УИХ-ын дарга Г.Занданшатар Туркт айлчлаад буцахдаа нэг цаг ОНГОЦ СААТУУЛЖЭЭ

УИХ-ын дарга Г.Занданшатар Туркт айлчлаад буцахдаа нэг цаг ОНГОЦ СААТУУЛЖЭЭ

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 13-17-ны өдөрт /2022.10.13-17/ Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентопын урилгаар Туркт айлчилсан юм. Тэгвэл тэрбээр Туркээс буцахдаа нэг цагийн орчим онгоц саатуулсан талаар зарим иргэд мэдээлж байна.

Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатар нь энэ сарын 17-ны өдөр Стамбулаас Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн бөгөөд нисэх мөчид онгоцны багийнхан V.I.P хэсгийн үйлчлүүлэгчдийг хүлээн 20 минут саатах болсныг зорчигчдод дуулгажээ.

Ингээд 20 минутын дараа нисэлгүй V.I.P үйлчлүүлэгчдийн ачааг ачиж буй учир дахин 20 минут саатуулсан байна.




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө