ХУВААРЬ: Чингис хаан музей мягмар гарагт амарна

ХУВААРЬ: Чингис хаан музей мягмар гарагт амарна

Чингис хаан музей энэ сарын 17-ноос эхлэн доорх үнэ, цагийн хуваарийн дагуу ажиллахаар болсон байна.

Цагийн хуваарь:

Ажиллах өдөр: Даваа-Ням гараг (Мягмар гарагт амарна)

Ажиллах цаг: 09.00-17.00

Касс хаах цаг: 15.30-16.00

Тариф:

Нээлтийг тохиолдуулан өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд энэ сарын 16-ныг дуустал үнэ төлбөргүй үйлчилж байсан бөгөөд одоо дараах тарифын дагуу үйлчлэх юм.

Ахлах анги (17-18 нас): 15000 төгрөг

Оюутан (бакалавр түвшин): 15000 төгрөг

Том хүн: 30000 төгрөг

Хүүхэд (0-16 нас): Үнэгүй

/Музейн тухай хуулийн 9.1-т Монгол Улсын харьяат 16 хүртэлх насны хүүхэд гэж заасан/

Ахмад настан: 15000 төгрөг

/Ахмад настны тухай хуулийн 3.1-т заасанчлан эрэгтэй 60, эмэгтэй 55-аас дээш насны иргэд Музейн тухай хуулийн 9.3-т зааснаар хөнгөлөлттэй үйлчлэх үнэ/

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн /үнэмлэхтэй/: 15000 төгрөг /Музейн тухай хуулийн 9.3-т зааснаар хөнгөлөлттэй үйлчлэх үнэ/

Гадаадын иргэн: 30000 төгрөг

Гадаад хүүхэд: 15000 төгрөг